Г.Занданшатар: Би уйдсандаа хүмүүсийг АТГ-т өгөөгүй
00

Өнгөрсөн даваа гарагт Ерөнхий сайд асан Г.Занданшатарын өмгөөлөгч нар Д.Амарбаясгалан, П.Сайнзориг тэргүүтэй УИХ-ын таван гишүүний Г.Занданшатарын нэр хүндэд халдсан үндэслэлээр АТГ-т шалгуулахаар өгч буйгаа мэдэгдсэн.
Үүнд Д.Амарбаясгалан, Х.Булгантуяа нар "Уйдсандаа ийм юм хийж байгаа байх" гэж тайлбарласан. Тэгвэл Ерөнхий сайд асан Г.Занданшатар энэ талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр "Би уйдсандаа хүмүүсийг АТГ-т өгөөгүй. Сүүлдээ намайг мафийн БОСС гэх мэт есөн шидээр л гүтгэж байна. Энэ хүмүүс уучлал гуйхаа ойлгох байх.
Юун уйдах манатай, би шатар тоглож улсынхаа нэрийг гаргаж, улс төрөөс хөндийрөөд уйдах завгүй явж байлаа" гэсэн юм.


