Х.Нямбаатар: Сүүлийн 30 жилийн улс төрийг Ж.Оджаргал, Д.Баясгалан, Д.Эрдэнэбилэг нар найруулсныг Л.Оюун-Эрдэнэ бид хоёр өөрчилсөн

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.ДарьсүрэнУнших: 1 мин
70
legacy:nyambaatar hotiin darga/nyambaa shine.png

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдаад буй Хотын дарга асан Х.Нямбаатар үүр шөнийн заагаар бичсэн пост нь олны анхааралд багагүй хүрэв.

Тэрбээр УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн "УИХ-ыг тараах санаачилга гаргана" гэх мэдэгдлийг постын эхэндээ онцолжээ. Ингэхдээ "Хассуурийн Ганхуягийг бараг би хөтөлж улс төрд оруулсан хүний нэг. MCS-ийн Ухаа худагийн оператораар ажилладаг хүн шүү дээ. Сүүлийн 30 жилийн улс төрийг MCS-ийн Ж.Оджаргал, "Голомт"-ын Д.Баясгалан, Худалдаа хөгжлийн банкны Д.Эрдэнэбилэг гурав л найруулсан. Гэвч найруулгыг Л.Оюун-Эрдэнэ бид хоёр өөрчилсөн. Энэнд худалдагсан мань күк үхтлээ хилэгнэжээ. Эзнээ хамгаалах нь Хассуурийн Ганхуягийн дюти.

Оюукийн засгийг унагаасан шагналдаа MCS Зандан брогийн засгаас АМНАТ-ийн 300 тэрбум чөлөөлүүлсэн. (нээлттэй мэдээллийн санд байгаа).

Н.Учралаар намайг хусуулсаны шагнал Оюу толгойн эрчим хүчний тендер. Сангийн сайд асан Б.Жавхлан MCS-тэй хамт Гашуунсухайтын чингэлэг тээврийн терминал эзэмшдэг. Би муу ч сайн ч ХЗДХ-ийн сайд байсан шүү дээ.

Би яагаад MCS гээд байгаа вэ. Баянхонгорт асар том алтны уурхай эхлүүлж байгаа. Тэр уурхайг анхаарлын төвд аваачихгүй гэж бүтэн ажиллаж байгаа. Аан тийм. MCS сая Оюу толгойн сэргээгдэх эрчим хүчний тендерээр шагнагджээ. Баяр хүргэе" гэжээ.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • А
    Ард6 хоног өмнө

    Баясгалангийн хурууны үзүүр болсон...

  • Х
    Хулгайчтай барьцаад шаасан.6 хоног өмнө

    Хулгайч хулгайчтайгаа барьцдаг цөвүүн цаг!!!

  • З
    Залуу үе7 хоног өмнө

    Улс төрийн хүмүүс нь гол татвар төлөгч нараа ингэж муулаад явдаг улс байдаг болов уу, Баяраа өөрөө л унасан юм байна лээ шдээ, өөрийгөө байнга улс төрийн толгойд байна гэж бодож байсан юм байх даа. Төрийн залгамж халаагаар та удахгүй мартагдах байлгүй дээ.

  • Z
    zochin7 хоног өмнө

    galzuu soliotoi ueluud bain, tsus oirtson baih, turd bish bolnitsd baih 2

  • З
    Зочин7 хоног өмнө

    нохойн гөлөгнүүд шалдан галч нар өөрсдийгөө хэт томд бодож, Хүүк ах нь Миеэ Энхболдыг унагаах турхилтад шавхруу долоож жаал боргосон шашналдаа түр зуурын хоолонд хүрээд золж хүүкдээ захирагдахаа байж Жонхуурахаар нь ах нь байранд нь тавьчихсан золбин гөлөгнүүд өөр юу ч биү үеэл ах дүү нар,шодрогос 5 гишүүн гэх мэтүүд

  • Х
    Хүннү7 хоног өмнө

    Монгол улс хөгжихгүй байгаагийн гол учир нь энэ. Засгийн газраас байнга л “эдийн засаг өсж байна, долларын нөөц урд хожид байгаагүйгээр нэмэгдлээ…” гэж ярьцгаадаг. Гэтэл ард түмний амьдрал тэр хэмжээгээр уруудаж байна. Тэр өсөөд байгаа эдийн засаг хаашаа замхрав? Урд хожид байгаагүй их долларыг хэн авчхав аа? Яагаад ард түмний амьдрал доройтоод байнаа? Энэ улс орны эдийн засаг, 3,5 сая ард түмний амьдралыг дээрх 3 этгээд сүйрүүлж байна. Тэдний тэжээвэр гөлөгнүүд УИХ, ЗГ, Хууль хүчний байгууллагаар түүрчээ. Үүнийг өөрчлөх гэсэн хүмүүсээ нухчин дарж эхэлсэн. Тэдний гар урт… Учрал “цалин, тэтгэвэр нэмнэ” гэж шоудаж байна. Энэ нь ямар ч нэмэргүй, дагаад өргөн хэрэглээний барааны үнэ өснө. 1кг махны үнэ 50000₮, талх 10000₮ хүрхэд ойрхон байна. Түлш шатхуун, цахилгаан дудааны үнэ огцом өссөн бодовч нийлүүлэлт байнга тасалдаж байна. Үүний гол шалтгаан нь нэмэгдсэн үнэ нь техник технолог сайжруулхад биш дарга нарын хэтэвчинд орсоор байна. Монголд өөрчлөлтийн “халуун салхи” салхилхаа өнгөрсөн.

  • З
    Зочин8 хоног өмнө

    Оджаргал далд орж байж бид жаахан өндийх юмдаг аа!!!