УОК: Ойрын хугацаанд гадаад руу 3 нислэг үйлдэнэ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/unnamed (1)-2020-04-28-121624-18480178.jpeg

УОК-ийн 20 дахь удаагийн хуралдаан болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг УОК-ын дарга, Шадар сайд Ө.Энхтүвшин танилцууллаа.

Хуралдааны эхэнд юун түрүүнд “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын” хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцсэн байна. Үүний үр дүнд дэлхий даяар Ковид-19 халдварын тархалтын нөхцөл байдал улам хурцдаж буйтай холбогдуулан тавдугаар сарын 31-ныг дуустал хөл хориог сунгахаар болжээ. Үүнийгээ дагаад гадагшаа нисэх нислэгийн хорио цээр ч мөн сунгагдсан байна.

Хоёрдугаарт, саяхан манай улсад үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй сургалтын төвийн төлөөллүүдийн зүгээс УОК-ийн гаргасан дүрэм журмыг сайтар мөрдөн, аль болох цөөн хүнтэйгээр сургалтын үйл ажиллагаагаа явуулах хүсэлт гаргасан билээ. Тэдний хүсэлтийг энэ 7 хоногт болох хуралдаанаар авч хэлэлцэн, шийдвэрлэнэ гэлээ.

Мөн цаашдаа гадаад улсаас иргэдээ татах үйл ажиллагааг шат дараатайгаар зохион байгуулж, ойрын хугацаанд гадагшаа 3 нислэг хийхээр болжээ. Үүнд Солонгос руу 2 нислэг, Европ руу хийх нэг нислэг багтсан байна. Түүнчлэн ОХУ-д суралцаж буй оюутнуудын хичээл хаагдаж, дотуур байрнаас нь гаргах болсон тул тус улсаас оюутнуудаа татан авна гэлээ.