"Т.Аубакир Казакстанд байж байгаад сонгууль дөхөхөөр мөнгөө барьж гүйж албан тушаал авдаг"

Улс төр
admin
Унших: 1 мин 16 сек
90
legacy:resources/images/news/IMG_8933 copy-2020-05-17-114818-677141240.jpeg

Намууд хуульд заасан хугацааны дагуу УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулаад байна.

Сонгуульд нэр дэвшигчдийн тодруулах үйл ажиллагаа зарим талаар гомдол, бухимдал дагуулсаар байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле нь тэдний нэг болж, намаасаа нэр дэвших эрхээ авч чадаагүй юм.

Тэрээр нэр дэвшигчдийг сонгохтой холбоотой дараах зүйлийг фейсбүүк хуудастаа нийтэлжээ.

Тэрээр "Бүх нэр дэвшигчдэд амжилт хүсьe. Намайг дэмжиж ирэх байх гэж харж суусан Нутгийн зон олонд баярлалаа. Бадeлхан байхад улс төрд   төрд шударга томилгоо хэзээ ч байхгүй гэсэн та  бүхний үг үнэн байсан гэдгийг биeэрээ үзлээ. Юун тэр сүржин шалгуур. Нутгийн залуучууд, эмэгтэйчүүд, монголчуудын маань захисан шудрага ёсны төлөө тэмцээд барсангүй. Заалнаас нэр дэвшсэн, тооллогын комисст Аскараа оруулав.  Манай намаас Бадeлхан түүний нэг омгийн дүү Гылымхан, Бадeлханы эгчийн хүү ( Солтан гишүүний төрсөн ахын хүү. 2016 онд  Солтан миний эмэгтэй квотыг авч нэр дэвшсэн.) Аубакир нар нэр дэвшилээ. Аубакир гэж хэн бэ? ХААХҮ-ийн дэд сайдаар бас ах нь зүтгүүлээд АТГ үрийн буудай оруулж ирнэ гэж хогийн буудай оруулж ирсэн асуудлаар авч үлдсэн. ИТХ -д квотоор ороод нэг ч хоног суугаагүй . Казахстанд байж байгаад сонгууль болохоор мөнгөө барьж гүйж албан тушаал авдаг. Аваад төрийн албаны шалгалтнаас унаад ажлаас гардаг. Би өөр сайхан залуучууд дэвшсэн бол дуугүй баярлалаа гэх байсан. Бауыржан. Тлeухан. Нурлат гэж зүтгэсэн зөндөө залуучууд Бадeлханы садан биш учир дэмжигдсэнгүй. Шудрага ёс, сүржин шалгуур цаашаа юм байна. Та бүхнээс хүлцэл өчьe" хэмээжээ. 

У.БИЛГҮҮН

Хуваалцах:90

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Б
    Булган2020/05/19

    Энэ хөдөа аж ахуйн дэд сайд эмэгтэй бол дэ Вшиж болох л хүн.Төрийн өндөр албан тушаал хашиж үзсэн ёс зүйтэй ажлаан мэдлэг хүн шү дэ.Сэтгүүлчдийг ч дагуулахгүй хүн шү дэ.Харамсалтай баахан сэтгүүлчээс хамаагүй дээр шү дэ.

  • S
    Saule2020/05/19

    Ai saule sen kelgeninmem ewkim sailamai....kazakta mahal bar hatin bashargan kow onbaidi degen....

  • Х
    Хэрээ2020/05/18

    Баделханыг сонгож үл болно хүүхдийнхээ өрийг төл, ажилчин муу байна

  • Н
    Наүарбаев2020/05/18

    БАЯНӨЛГИЙД ЯМАРЧ СОНГУУЛЬ ЯВУУЛАХАА БОЛИОД ТОМИЛДОГ БОЛГООЧ ЭЭ. ГИЛИМХАН, БАДИЛХАН ХОЁР ЯАЖ ТЭР АЙМГИЙГ БУЗАРЛАЖ БАЙГААГ ХАРДАГГҮЙ ЮМ БАЙХДАА. САУЛЕ ГЭХ МЭТ СЭТГЭЛТЭЙ ХҮНИЙГ Л ТОМИЛ ОО

  • З
    Зочин2020/05/18

    mongotei bol ene dexiin xen ch ireed manai songuulid oroltsoj bolno geed xuuli gargasan sh dee medeegui bgaa yumuu kkk

  • З
    Зочин2020/05/18

    Юун цус ойртсон юм болоод ахын хүү эгчийн хүүхэд энэ тэр гээд. Энэ муу улс төрөөр мөнгө олдог хасагууд чинь хамаатнууд юм байна шдээ

  • А
    Ардын зочин2020/05/18

    Тэгээд эд нар маань, гомдогч маань хүртэл бүгд хоорондоо хамаатан бадан болж таарав уу хаха

  • З
    Зочин2020/05/17

    Хадам ах Баделхан, төрсөн хадам дүү Гылымхан нарын тухай ярихгүй мөртлөө залуу хүн Абубакирийг муулах нь хэн гэдгээ харуулж байгаа. Мөн 2016 онд Солтан, 2020 онд Абубакир миний эмэгтэй квотыг авчихсан гэх юм. Квотыг хувьчлаад авсан байх хөрхий. Тува казах дөрвөд эмэгтэйчүүд хүн биш болж байна уу

  • E
    ebi2020/05/17

    yr ni haa ch shudarga ys alga bolj dee