15 настай охин Галт тэргэнд мөргүүлж, хүнд бэртжээ

Нийгэм
admin
Унших: 1 мин
00
legacy:resources/images/news/ohin2-2020-09-22-111646-1720274473.jpeg

Өчигдөр буюу 2020.09.21-ний өдөр Улаанбаатар хотод галт тэргэнд хүн мөргүүлж, хүнд гэмтсэн хэрэг гарчээ.

Тодруулбал 15 настай охин Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр Дүнжингарав худалдааны төвийн хойд хэсэгт галт тэргэнд мөргүүлж хүнд бэртэл авсан бөгөөд ГССҮТ-д хүргэгджээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч санаатайгаар галт тэрэгний өмнүүр орсон байж болзошгүй аж. 

Осол гарсан хэсэг явган хүний гарц, гарам байхгүй байсан бөгөөд тус хэргийг Төмөр зам дахь цагдаагийн газар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.