Энэтхэгийн нийслэл шөнийн цагаар хөл хорино

Дэлхий дахинд
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/шинэ дэли.jfif

Коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор Делигийн нийслэлийн тойрогт 12 дугаар сарын 31, нэгдүгээр сарын 1-нд шөнийн цагаар хөл хорихоор болжээ.

"12 дугаар сарын 31, нэгдүгээр сарын 1-ний 23:00 цагаас 06:00 цаг хүртэл олон нийтийн газруудад шинэ жилийн баярын бүхий л арга хэмжээ, уулзалт, цуглааныг хориглоно" гэж Шинэ Дели хот багтдаг Энэтхэгийн нийслэлийн тойргийн захиргаа мэдэгдсэн байна.

Олон нийтийн газруудад шинэ жил тэмдэглэх нь "вирусний тархалтыг нэмэгдүүлж, цар тахалтай хийж буй тэмцэлд олсон бүх амжилтыг үгүй хийж магадгүй тул” ийм шийдвэр гаргажээ.

Энэтхэгт коронавирусний халдварын нийт 10 266 674 тохиолдол илэрснээс 624795 нь Делид бүртгэгдсэн байна.