"Чингис хаан цом"-ын төлөөх барилдаан маргааш 12:00 цагт эхэлнэ
00

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, "Монгол бахархлын өдөр"-т зориулсан "Чингис хаан цом"-ын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан 2026.11.10-ны өдрийн 12:00 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 165 дугаар зарлигийн дагуу Монгол бахархлын өдрийн барилдааны түрүү бөхөд “Чингис хаан” цомыг олгож байхаар шийдвэрлэсэн билээ.
Чингис хаан цомыг 2024 онд Улсын харцага Э.Даш, 2025 онд Улсын арслан Э.Батмагнай нар тус тус хүртээд байна


.webp)
