ЭМЯ: 50-64 насныхан вакцинд хамрагдалт муу байна

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
10
legacy:hereglesen zurag/вакцин.jpg
legacy:Амараа зураг/Вакцинжуулалт ахмадууд/IMG_3607 copy.jpg

Улаанбаатар хот бүхэлдээ коронавирусний халдварын голомт болсон учир иргэн та өөрөө өөрийгөө халдвараас хамгаалах хэрэгтэй байгааг ЭМЯ дахин анхаарууллаа. Иймээс гудамжаар маск зүүгээд явсан ч гэсэн ажил дээрээ очоод, хамт олныхоо дунд ороод амны хаалтаа авдаг байдлаа болихыг санууллаа.

Вакцинжуулалтын ажил хэвийн үргэлжилж байгаа бөгөөд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эрэмбэлэлт хийгээд, түүнийхээ дагуу төлөвлөгөө гарган иргэдийг вакцинжуулж байгаа аж. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эрүүл мэндийн байгууллагынхныг нэн түрүүнд вакцинжуулах ёстой. Мөн халдварт өртөж хүндрэх эрсдэлтэй насны бүлэг буюу 50-64 насныхныг дархлаажуулалтад хамруулжээ. 

Дархлаажуулалт нийт найман үе шаттай явагдаж байгаа гэнэ. Одоо 65-аас дээш насныхан болон эрхтэн шилжүүлэн суулгасан иргэд вакцинжуулалтад хамрагдаж  байна.

Дүүргүүд дээр вакцинжуулалтын мэдээллийг харьцуулж харахад 50-64 насныхан өөрсдөө ирж вакцинд хамрагдах нь их муу байжээ. Өнөөдөр 65-аас дээш насныхны вакцинд хамрагдалтыг үзнэ гэлээ. 50-64 насныхныг дүүрэг, хороогоор нь дуудаж дархлаажуулж байгаа учир энэ насны иргэд та бүхэн сайн дураараа дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг ЭМЯ-наас уриаллаа.