Траншейнд амиа алдсан иргэн гадны нөлөөтэй эсэхийг шалгаж байна

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/дулаану шугамын худаг.jpg

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 38-р хороо “Мон сүү” ХХК-ны гадаа байрлах траншейн дотор хүн нас барсан байна” гэсэн  дуудлага гуравдугаар сарын  23-ны 10:00 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус газрын 105-р ангийн алба хаагчид очиж ажиллаан, цогцсыг гаргасан байна. Тухайн хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа тул тухайн иргэн хэн болохыг нь бүрэн тогтоогоогүй байна. Талийгаач эрэгтэй нь 55-60 орчим насны хүн байсан. Биедээ ил харагдах гэмтэл, шархгүй байсан” гэх мэдээлэл өглөө. Хэргийг нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэс шалгаж байна.