Манай улсад эмчлэгдэж байсан БНХАУ-ын 73 настай иргэн коронавируний улмаас нас баржээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/эмчилгээ мо.jpg

Монгол Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт хийсэн PCR шинжилгээгээр коронавируст халдварын 361 тохиолдол илэрсэн талаар ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.Тодруулбал, өнгөрсөн 24 цагт ХӨСҮТ, ЗӨСҮТ болон дүүргүүдийн лаборатори, аймгуудад ажиллаж байгаа салбар лабораториудад өчигдөр нийт  17 мянган иргэнд шинжилгээ хийжээ. Үүнээс 361 хүнд халдвар илэсрнээр Монгол Улсад коронавирусний батлагдсан тохиолдол 6693 болжээ.

БНХАУ-ын 73 настай иргэн коронавирусний халдварын улмаас нас барсан байна. Ингэснээр Монгол Улсад коронавирусний шалтгаант нас баралтын тоо 6 болжээ.