Гэр бүлийн хоёр хүнийг буудаж, өөрийгөө хөнөөсөн хэргийг хаажээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/цагдаа-1.jpeg

Хөвсгөл аймагт хоёр хүний аминд хүрч, хэргийн газраас зугтсан, 23 настай Б гэгч галт зэвсгээр өөрийгөө хөнөөсөн байдалтай олдсон хэргийг цагдаагийн байгууллагаас хэрэгсэхгүй болгож хаасан байна.

Хэргийн тухайд өгүүлэхэд, тус аймгийн Жаргалант сумын II багийн малчин, 23 настай Б гэгч малын бэлчээрийн маргаанаас үүдэн 51 настай эрэгтэй Б, 51 настай эмэгтэй М нарыг буудаж, амийг нь хохироосон хэрэг өнгөрсөн оны есдүгээр сарын 9-нд гарсан.

Тухайн үед цагдаагийн байгууллагаас малчин Б-г эрэн хайх ажиллагаа зохион байгуулж, улмаар амиа хорлосон байдалтай олдсон талаар мэдээлсэн. Гэмт этгээд толгойн тус газраа буудаж, амиа хорлосон нь тогтоогджээ.