ЭМЯ: 394 хүнээс коронавирусний халдвар илэрлээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/эмя зураг.jpg

Өчигдөр улсын хэмжээнд 20,489 хүний сорьцод шинжилгээ хийхэд 394 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн COVID-19-ийн нийт тохиолдол 8,841 боллоо.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 150 хүн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 5,070-д хүрээд байна. Энэ нийт тохиолдлын 57 хувийг эзэлж байгаа юм.