БНСУ-аас ирсэн 156 иргэнийг Кемпински, Туушин зэрэг зочид буудалд тусгаарлажээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/тусгай нислэг.jpg

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэгээр эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авахаар төлөвлөсөн.

Энэ дагуу өчигдөр буюу 1-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 19:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр нийт 156 иргэн ирсэн бөгөөд иргэдийг “Кемпински”,  “Туушин”,  “Зүчи”,  “Кентавр”,  “Мөнххустай” зочид буудалд тусгаарлалаа гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.