Хөвсгөл аймагт гурван ихэр хүү мэндэлжээ

Нийгэм
Д.Цэрэнчимэг
Унших: 1 мин
00
legacy:Амараа зураг/maro/гурван ихэр.jpeg

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасагт өнөөдөр 07 цаг 40 минутад гурван ихэр хүү төрсөн байна. 

Мөрөн сумын иргэн М.Нямгэрэл  хоёр дахь төрөлтөөрөө гурван ихэр хүүтэй болжээ. Тэрбээр 2016 онд төрж хүүтэй болж байсан бол таван жилийн дараа гурван ихэр хүү төрүүлж дөрвөн хүүтэй болсон аж.

Ихрүүдийг Нэгдсэн эмнэлгийн Төрөх тасгийн Ерөнхий мэргэжилтэн П.Отгонбаяр, Их эмч Э.Инжир, Эх баригч М.Энхболд болон төрөх тасгийн хамт олон хагалгаа хийж амжилттай төрүүлсэн гэв. Ихрүүд 2.600, 2.400, 2.800 килограмм жинтэй төрсөн бөгөөд биеийн байдал сайн байна.