Ж.Сүхбаатар: Арбидол гэх эмийн үнэ 6,000 төгрөгөөс 30,000 болж өссөн байна

Улс төр
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
110
legacy:Амараа зураг/Ж.Сүхбаатар copy.jpg

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар коронавирусийн халдварын нөхцөл байдал хүндэрч зарим эм, витамины үнэ эрс өссөн талаар дурдав. Тэрбээр,

"Өнөөдөр маш олон иргэн коронавирусийн халдвар авч, эмнэлгийн тусламж авч чадахгүй гэртээ өвдөөд байж байна. 119, эмнэлэг, шуурхай штаб руу залгаад утсаа авахгүй, холбогдохгүй, хариу өгөхгүй, эсвэл эргэж холбогдоно гээд таг алга болсон гомдол мэдээлэл иргэдээс маш их ирж байна. Монгол Улсад иргэд өвдлөө гэхэд яг хэн рүү утастахаа, тусламж авч чадах эсэхээ мэдэхгүй байна. Витамин, эмний үнэ хэд дахин өссөн байна. Арбидол гэх эм 6000 байсан бол 30000 гарчихлаа гэж байна. Энэ асуудлаар Эрүүл мэндийн сайд яагаад нөхцөл байдлын талаар хэлэхгүй байгаа юм бэ. Эмнэлгийн ачаалал хэтэрчихлээ, одоо болохоо байсан шүү, эмчилж байгаа 5000 гаруй хүнээс 20 хувь нь маш хүнд, 80 хувь нь гайгүй байна. Орны зохион байгуулалтаа дэлгэх зэрэг асуудал бүр дээр тодорхой хариу өгөх ёстой" гэв.

Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • K
    kkk

    1050 aas 38000 sydalj bj yariacheee chi

  • О
    Оюун

    Өнөөдөр 100мг тай нь 47 мянга болчихоод байна, үнэ хөөрөгдөл болоод байхад Хэрэглэгчийн эри ашгийг хамгаалах байгууллага юу хийж байнаа

  • Д
    Долоонжин

    үнээ 5 дахин нэмсэн нөхдүүдэд ямар арга хэмжээ авах вэ.

  • Z
    zochin

    khurelsukh novsh tahal taraasan ard tumnii amiar togloson yalaa uureh estoi

  • С
    санал

    эмийн компаниуд үйл ажиллагаа зогсоогүй хэвийн ажиллаж алдагдал хүлээлээгүй салбар . үнэ хөөрөгдөж ашиг хийж байгаа бол өндөр торгуул оногдуулж тусгай зөвшөөрлийг нь цуцлах хэрэгтэй. Ард иргэдээ хүнд үед ойлгох хэрэгтэй шүү дээ

  • F
    ffjj

    Сайд дарга, эрхэм гишүүд одоо л эм, мах, барааны үнийг мэдэж гэнэ.Тэгээд үнийг хөөрөгдлийг шийдэж чадахгүй юм бол наанаа юу хийгээд суугаад байна аа.

  • C
    CHD

    Mergejiliin khyanaltiin gazar ajilaa khiigeechee.

  • Э
    Ээгий

    39800 гэж бнадаа

  • И
    иргэн А

    за Энхбаярын акци эхэллээдээ. Оюулзгана удахгүй нь одорхой болсон. МАН-г тун хурдана хугацаанд дайлаар мордох цахилгааны дайны супер төлөвлөгөө хэрэгжээд эхэлж байна даа. Хүрэлсүх одоо хаан болсон гээд нөхөдөө ноход дунд үлдээлээдээ. Энхбаяр шүдээ юутай сайхан жигчилэнэ вэ. МАН МАХНЫ машиндаа машиндуулах л боллоодоо.

  • Z
    zocin

    Эмийн үнээс гадна бүх юмны үнэ нэмэгдлээ. Гэрэл цахилгаан дулааныг чөлөөлсөөр байтал үсчин ч хүртэл үнээ нэмсээн. Одоо торгоод яахав Харин тэр зөвшөөрлүүдийг нь л цуцлах хэрэгтэй дээ

  • W
    ww

    тэр эмийн сангуудаа торгооч ээ