Энэ мэдээ хуучирсан буюу 2021/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
МАН Бага хурлаа энэ сарын 25-нд хуралдуулж, даргын үүрэг гүйцэтгэгчийг томилно
00

МАН Бага хурлаа энэ сарын 25-нд хуралдуулахаар товложээ. Хуралдаанаар намын даргаа сонгохгүй, харин үүрэг гүйцэтгэгчийг томилно гэх мэдээлэл байна.
Хуулийн дагуу төрийн тэргүүн аль нэг намын харьяалалгүй байх ёстой. Тиймээс МАН-ын дарга У.Хүрэлсүх тангараг өргөхөөсөө өмнө намын гишүүнчлэлээсээ татгалзах шаардлага үүсээд буй. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг зургадугаар сарын 25-ны 11:40 цагт товлосон. Тиймээс МАН-ын Бага хурал тангарах өргөх ёслолоос өмнө болох аж.



