Буллс гурав дараалж хожсон улирлын эхний баг боллоо

Спорт
Б.Амарбаясгалан
Унших: 1 мин
00
legacy:245944432_10160251488416614_3392840280853738609_n copy.jpg

Чикаго Буллс Дэтройт Пистонс багуудын улирлын эхний учраа таарсан тоглолт болж, 97:82 харьцаагаар Буллс хожлоо. Ингэснээрээ тэд гурав дараалж хожсон улирлын эхний баг болж байгаа юм.

Өнөөдрийн тоглолтод Демар Дерозэн 21 оноо 6 дамжуулалт, Никола Вүчевич 15 оноо 18 самбар авсан байна. Харин Дэтройтоос Шаддик Бэй 20 оноо 16 самбар, Кэлли Олиник 10 оноо 5 самбар авчээ.