ТӨСӨВ-2027: Оюутолгойн ногдол ашиг хуваарилах албан ёсны шийдвэр гараагүй учраас ЭХ-ний сайдын 18, ЗТ-ийн сайдын 7, Боловсролын сайдын 17 төсөл, арга хэмжээ ЭРСДЭЛТЭЙ байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 3 мин 6 сек
97
att.oJV1cOCYOeKq87ea7kzKPffUjdtjTypTaT4UfRI0cRE.webp

Энэ долоо хоногт УИХ-аар 2027 оны төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ. Энэ удаагийн төсөв түүхэнд байхгүй өндөр буюу 43.6 их наяд төгрөгийн зарлагатай, 41.3 их наядын орлоготой байхаар тусгагдсан. Өөрөөр хэлбэл 2026 оныхоос даруй 10 их наяд орчмоор өссөн дүн юм. Засгийн газраас энэ өндөр зарлагыг Оюутолгойн болон ТӨК-иудын ногдол ашигтай холбон тайлбарлаж буй.

Тэгвэл бид Үндэсний аудитын газраас 2027 оны төсөвт хийсэн аудитын дүгнэлтээс онцлох зөрчил болон зөвлөмжүүдээс хүргэж байна.

“Оюутолгой” ХХК-иас 2027 онд 3 их наяд төгрөгийн ногдол ашиг авах асуудлаар Монгол Улсын Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаж, гэрээ хэлцлийг эхлүүлсэн ч ногдол ашиг хуваарилах талаар ТУЗ-ийн албан ёсны шийдвэр одоогоор гараагүй байна. Ногдол ашгийн орлогоос 2027 онд шинээр эхлүүлж, тухайн онд санхүүжүүлэн дуусгахаар найман салбарт хэрэгжих 52 төсөл, арга хэмжээг төлөвлөсөн нь эрсдэлтэй байна гэж дүгнэжээ. Үүнд:

ЭХС-ын төсвийн багцад 18 төсөл, арга хэмжээнд 789.7 тэрбум төгрөг, тухайлбал: 

• Дулааны VI-р цахилгаан станцын 300 МВт-ын хөрөнгө оруулалт /Улаанбаатар/ төсөл, арга хэмжээнд 400.0 тэрбум; 

• 10 аймгийн дулааны станц төсөл, арга хэмжээнд 152.6 тэрбум;

• орон нутгийн цахилгаан хангамжийн өргөтгөл, шинэчлэл  /Говь-Алтай, Ховд, Увс, Завхан/ төсөл, арга хэмжээнд 40.0 тэрбум; 

ЗТС-ын төсвийн багцад 7 төсөл, арга хэмжээнд 305.0 тэрбум төгрөг, тухайлбал:

• Жаргалант-Шинэ-Идэр-Мөрөн чиглэлийн хатуу хучилттай авто зам, 151.5 км /Хойд бүс/ төсөл, арга хэмжээнд 61.0 тэрбум;

• Нөмрөг - Улаангом чиглэлийн А18 дугаартай авто замаас Арцсуурь хилийн боомт хүртэлх хатуу хучилттай авто замын үргэлжлэл /Баруун бүс/ төсөл, арга хэмжээнд 41.2 тэрбум;

• Ховд-Улиастай чиглэлийн хатуу хучилттай авто замын эхлэл /Баруун бүс/ төсөл, арга хэмжээнд 42.6 тэрбум;

Боловсролын сайдын төсвийн багцад 17 төсөл, арга хэмжээнд 572.7 тэрбум төгрөг, тухайлбал:

• Олон улсын хөтөлбөртэй төрөлжсөн 9 ахлах сургуулийн дотуур байр барих төсөл, арга хэмжээнд 154.2 тэрбум; 

• бүсийн төрөлжсөн 6 ахлах сургуулийн дотуур байр барих төсөл, арга хэмжээнд 102.8 тэрбум;

• эрчим хүчний үр ашгийг дээшлүүлж, ашиглалтын зардал болон байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулан, ухаалаг шийдлийг үе шаттай нэвтрүүлэх “Ногоон, ухаалаг сургууль” төсөл, арга хэмжээнд 240.7 тэрбум;

• боловсролын салбарын сургалтын орчин, тоног төхөөрөмжийн хүртээмжийг сайжруулах төсөл, арга хэмжээнд 75.0 тэрбум төгрөг тус тус төлөвлөж, 2027 онд бүрэн санхүүжүүлж дуусгахаар тусгажээ.

Тэгвэл ногдол ашиг хуваарилахтай холбоотой ТУЗ-ийн албан ёсны шийдвэр гарч эрх зүйн хувьд тодорхой болсны үндсэн дээр төсвийн төсөлд тусгасан дээрх 52 төсөл, арга хэмжээ хэрэгжих боломж бүрдэхээр байна.

Мөн үүнээс гадна зардал, үр ашиг, үр дүнгийн шинжилгээг хийсэн төсөл, арга хэмжээ 94.1 хувьтай  боловч шинжилгээг бүрэн, бодитой, үндэслэлтэй тооцоолоогүй, нийгэм эдийн засагт үзүүлэх нөлөө тодорхойгүй, зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай талаарх үнэлэлт дүгнэлт хийгээгүй, үр ашигтай байдал хэмжигдэхүйц бус, шинжилгээ хэлбэрийн төдий байгаа нь төсөл, арга хэмжээг эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлж, нэн тэргүүний хэрэгцээ шаардлагыг оновчтой сонгох, төлөвлөх боломжийг хязгаарлаж байна. Тухайлбал:

ЗТС-ын төсвийн багцад 8.6 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Сумын төвийн их тойруу хатуу хучилттай авто зам, 27.9 км /Архангай, Эрдэнэбулган сум/, 7.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй А0302 дугаартай авто замаас Нарийнтээл сумын Баянтээг баг чиглэлийн 22 км хатуу хучилттай авто зам, 1 дүгээр үе шат /Өвөрхангай, Нарийнтээл сум/, 8.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Сумын төвийн хатуу хучилттай авто зам /Увс/;

• ҮХЦ-ийн даргын төсвийн багцад 3.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Үндсэн хуулийн цэцийн өргөтгөлийн барилга /Улаанбаатар/;

• ХЭҮК-ын даргын төсвийн багцад 7.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын барилга /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/;

• ХЗДХС-ын төсвийн багцад 5.0 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй Цагдаагийн газрын барилга /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо/ төсөл, арга хэмжээг төлөвлөжээ.

 

tenx-hd
Хуваалцах:97

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Т
    Тт

    Хулгайч нар болио

  • М
    МАН

    Унах нүхээ сайхан ухлаа даа. Эргэлт буцалтгүй живээд эргэж битгий лай болоорой.

  • З
    Зочин

    877,000-г иргэдийн хувь дансанд биш хуримтлалын дансанд төвлөрүүлье. Харин улс энэ мөнгийг гадны зах зээл дээрээс мөнгө босгох жишиг хүүгээр зээлэн, хөрөнгө оруулалтдаа түр хугацаагаар оруулж, буцаагаад хүүгийн ашигтай хамт хуримтлалын дансанд төвлөрүүлдэг жишиг рүү орцгооё! Өөрөөр хэлбэл иргэд ногдол ашиг, 3 их наядаа аваад, тэр мөнгийг төр нь зээлж, төслөө санхүүжүүлнэ. Сан, иргэдийн хуримтлалын данс хоёр ялгаатай. Хуримтлалын дансны явцыг хүн бүр хувьдаа хянана. Харин санг бол эрх баригчид дураараа тононо.

  • З
    Зочин

    Шүлсээ савируулсан сайдад өгвөл нохойн замаар орж өөрийнх нь халаасанд орох байхоо элдвийн жүжиг тоглож байгаад халааслах гэж чичрэх биз эд нар

  • З
    Зочин

    Наад төсөл арга хэмжээнүүддээ төрөөс төрсөн тэрбумтан Сүү Хүүк болон бусад хүмүүсийнхээ хөрөнгийг хурааж санхүүжүүл

  • З
    Зочин

    Энэ бол та нарын төсөл нэртэй хулгайнд, гадаад томилолтонд зориулдаг мөнгө биш Доржханд! ард түмний мөнга учир ард түмний өөрсдийнх нь дансанд өг. Өрөа төлмөөр байна . Энэ 126 гишүүнээ цөөл, хулгайч нарын мөнгийг хураа түүгээрээ босго!

  • З
    Зочин

    Өөрсдөө авнаа өчнөөн идэж уучихаад иргэдэд олгох мөнгө дээр горойгоод хэрэггүй шүү төр засагт бүтээн байгуулалт хий хангалттай боломжууд байсан

  • З
    Зочин

    Ноогдол ашгийг иргэд өөрсдөө авна томоохон бүтээн байгуулалт хийх мөнгө засагт хангалттай байгаа та нар идээд уугаад байхгүй бол болно . Иргэдийн мөнгөнд гараа дүрнэ гэдэг бол луйвар

  • М
    ман тэнэг хулгай нарт

    та нар миний мөнгөөр хулгайгаа хийнэ гэж байхгүй шөө ...