Сүхбаатар дүүрэг, Бэлхийн хүүхдийн тоглоомын талбайд баавгай үзэгдсэн гэх дуудлагаар албаныхан ажиллаж байна

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
01
847939794_1831415424661712_1918203833717435012_n.webp

Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 53 дугаар гудамж, Хүүхдийн тоглоомын талбайн дээд хэсэгт өнөөдөр өглөө эрт баавгай үзэгдсэн тухай иргэний мэдээлэл тус хорооны алба хаагчдад ирсэн байна.

Энэ дагуу яг одоо онцгой байдал болон цагдаагийн байгууллагын алба хаагчид эрэн хайх ажиллагаа явуулж байна. Яг одоогоор баавгай мөн байсан эсэх нь батлагдаагүй байгаа ч дуудлага ирсэн тул эргүүл хийж байгаа аж.

Нэгэнт суурьшлын бүсэд баавгай үзэгдсэн мэдээлэл бүртгэгдэж байгаа тул та бүхэн дараах зөвлөмжийг мөрдөж, сонор сэрэмжтэй байна уу!

- Тухайн бүсэд аль болох ойртохгүй байх;

- Хүүхдийг хараа хяналтгүй гадаа тоглуулахгүй байх;

-Баавгайтай таарсан тохиолдолд ойртож зураг, бичлэг хийхгүй, тэжээх гэж оролдохгүй байх;

- Баавгайг өдөөн хатгах, хөөх, барих гэж оролдохгүй байх;

- Баавгайн байршлыг харсан бол өөрийн аюулгүй байдлыг хангаж, цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэх.

Мөн иргэд та бүхэн өөрийн болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хамгаалж, сонор сэрэмжтэй байна уу гэж холбогох байгууллагуудаас анхааруулж байна.