О.Цогтгэрэл: Оюутолгойн ногдол ашиг "Үндэсний баялгийн сан"-д иргэдийн дансанд хуримтлагдах ёстой болохоос МАН-ын авлигад идэгдсэн хулгайн мөнгийг нөхөх зориулалтгүй

Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар олон нийтийн санал асуулга өнөөдөр эхэлсэн билээ. Иргэд ногдол ашгаа бэлэн мөнгөөр дансандаа авъя гэж байгаа ч ийм хуулийн боломж байхгүйг Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр тайлбарласан.
Тэгвэл сөрөг хүчин АН-ын дарга О.Цогтгэрэл энэ талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "Оюутолгойн ногдол ашиг хуулиараа Үндэсний Баялгийн санд иргэдийн дансанд хуримтлагдах ёстой болохоос биш Ардын намын авлигад идэгдсэн хулгайн мөнгийг нөхөх зориулалтгүй. Монголын төр стратегийн ордуудаас төрд ногдох ногдол ашгийг хэрхэн хуримтлуулах, зарцуулах тухай Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2 жилийн өмнө баталсан билээ. Гэтэл Ерөнхий сайд хуулиа гишгээд, хулгайд нэрвэгдсэн 10 аймгийн ДЦС зэрэгт зарцуулах хууль бус санаачилга гаргаад, олон нийтээс санал асууж эхэлжээ.
Авлига, үр ашиггүй төслүүдийн төлөөсийг ард түмнээр төлүүлж болохгүй. Иргэдийн хуримтлалд очих мөнгийг төсвийн цоорхой нөхөх хэрэгсэл болгож болохгүй" гэв.

.webp)
