Сэтгүүлч Т.Шинэбаяр хуурай өлсгөлөн зарлажээ

 Хууль эрх зүй
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
01
IMG_4230-1.webp

Дэнс.мн сайтын сэтгүүлч Т.Шинэбаяр хуурай өлсгөлөн зарласан талаар түүний өмгөөлөгч Өнөржаргал өнөөдөр мэдээллээ.

Т.Шинэбаяртай холбоотой асуудал Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг хууль хяналтын байгууллагад гомдол гаргаснаар эхэлсэн юм. Талууд уг асуудлаар харилцан өөр байр суурь илэрхийлсэн бөгөөд сэтгүүлчийг аравдугаар сарын 10-ны өдөр баривчилж, улмаар шүүхээс 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан талаар мэдээлсэн.

Тэгвэл өнөөдөр түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал сэтгүүлч хуурай өлсгөлөн зарласан талаар мэдээлэхдээ “Т.Шинэбаяр 75 настай ээжтэйгээ амьдардаг байсан. Түүний орон байранд нэгжлэг хийсэнтэй холбоотойгоор даралт нь ихсэх, сэтгэл санаа нь тавгүйтэх нөхцөл байдалтай байгаа. Хуурай өлсгөлөн зарласантай холбоотойгоор эрүүл мэндэд нь ноцтой хохирол учрах юм бол хуульд заасны дагуу хорих 461 дүгээр ангийн эмнэлгийн алба албадан эмчилгээ хийх нөхцөл байдал үүснэ” гэв.

Хэрэгт холбогдох нөхцөл байдал болон хуурай өлсгөлөн зарласан шалтгааны талаар холбогдох байгууллагуудын тайлбар одоогоор тодорхойгүй байна.