"Мобиком"-ын удирдлагууд 2-8 жилийн хорих ялаар шийтгүүлэх хуулийн заалттай асуудалд холбогдов

Нийгэм
UBn team
Унших: 1 мин 36 сек
40
842528525_2031648344200312_3947940126530289781_n.webp

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг, хилийн онцгой бүсэд орших Нөмрөгийн дархан цаазат газарт 2026 оны аравдугаар сарын 8-ны үдээс өмнө хээрийн түймэр гарсан байдаг. Түймэр дархан цаазат газар нутгийн 80 гаруй хувийг хамарч, Хятадын хилийн зурвас руу тархсан гэх мэдээллүүд гараад байгаа юм.

Хятадын тал түймэр хил давахаас сэргийлж хилийн зурвас орчимд 3,000 гаруй гал унтраах алба хаагчийг дайчилсан бөгөөд түймрийг хил давуулалгүй хязгаарлаж чадсан аж. Монголын талаас түймрийг унтраахаар зургаан аймгийн онцгой байдлын алба хаагчид дайчлагдан 3–4 хоног тасралтгүй ажилласан бөгөөд одоогоор түймрийг цурманд оруулаад байгаа билээ.

Тэгвэл Дархан цаазат газарт гал гарсан нь Мобиком корпорацийн удирдлагуудын санамсар болгоомжгүй үйлдлээс болсон юм. Тодруулбал, Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал Ясүхиро Очи тэргүүтэй хүмүүс аравдугаар сарын 6-нд Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэн кабельд холбох арга хэмжээний нээлтэд оролцохоор тус нутагт ирсэн байдаг. Улмаар Хилийн цэргийн 0198 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Гантөгс нь хилийн Сүмбэр боомтыг өндөр хурдны шилэн кабельд холбох арга хэмжээний нээлтэд оролцсон Хилийн боомтын захиргаа, Мобиком корпорацын удирдлага, орон нутгийн иргэд нийлсэн 13 хүн, таван автомашинд хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл өгснийг ХХЕГ-аас мэдээлсэн.

Харин Мобикомоос гаргасан мэдэгдэлд уг галыг гаргасан болохоо хүлээн зөвшөөрсөн ч уучлалт гуйгаагүй нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулсаар байна. Улмаар галын шалтгаан, нөхцлийн дүгнэлт болон түймрийн улмаас экологи, эдийн засагт учирсан хохирлыг тогтоох хууль хяналтын байгууллагын шалгалт эхэлсэн байна.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ 

24.7 ДУГААР ЗҮЙЛ. ОЙ, ХЭЭРИЙН ТҮЙМЭР ТАВИХ

1.Гал, шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсаны улмаас ой, хээрийн түймэр гарч хүний бие махбодид хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон; их хэмжээний хохирол учирсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Ой, хээрийн түймэр санаатай тавьсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Тэгэхээр хуулийн дагуу Мобикомын удирдлагууд 2-8 жилийн хорих ялтай хэрэгт ийнхүү холбогдоод байна.

tenx-hd
Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Н
    НЖ

    Энэ мэдээний сайт бол шууд санаатай гал тависан гэдэг заалтаар нь яллачихаж байгаа юм байна тийм үү? Санаандгүй бол 1-5 жил хорих юм байна. Хамгийн гол нь ховор ан амьтан, ургамал экологийн систем гээд асар их хохирол учирсан. Үүнийг тооцож хохирлоо барагдуулах ёстой. Асар их мөнгөн дүн яригдана. Гадны ч хүн бай Монгол хүн ч бай байгалын онцгой бүсэд хайхрамжгүй, дураараа аяглах эрх байхгүй. Хохирогчид нь бүх Монголчууд

  • 3
    36

    Энэ мэдээний сайт бол шууд санаатай гал тависан гэдэг заалтаар нь яллачихаж байгаа юм байна тийм үү? Санаандгүй бол 1-5 жил хорих юм байна. Хамгийн гол нь ховор ан амьтан, ургамал экологийн систем гээд асар их хохирол учирсан. Үүнийг тооцож хохирлоо барагдуулах ёстой. Асар их мөнгөн дүн яригдана. Гадны ч хүн бай Монгол хүн ч бай байгалын онцгой бүсэд хайхрамжгүй, дураараа аяглах эрх байхгүй. Хохирогчид нь бүх Монголчууд

  • С
    сонгогч

    Манай төрийн байгууллагуудын дарга нарын долдой бөгс долоогч гуйлгачин араншин л нөлөөлсөн байна, хилийн бүсэд нэвтрэх зөвшөөрөл өгөөгүй ийм юм болохгүй д байж

  • И
    И

    Хэн ч санаатай гал тавихгүй