ТАНИЛЦ: Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс ТАНЫ ТӨЛӨХ ТАТВАР ингэж буурна

Эдийн засаг
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 5 сек
915
ubn-v2-media-7btojt44-1.webp

Өнгөрөгч зургаадугаар сард Засгийн газраас өргөн барьсан Татварын багц хуулийн төслийг баталсан байдаг. Ингэснээр иргэн, ААН-үүдэд хамаатах татварын өөрчлөлтүүд ирэх оны буюу 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжихээр болсон юм.

Үүнээс ААН-үүдэд хамаатах гол заалтуудыг дурдвал:

-Татварын өртэй татвар төлөгчийн дансыг түр хугацаанд битүүмжилдэг байсныг халсан. Ингэхдээ гүйлгээнээс орж ирэх мөнгөн хөрөнгийн 30 хувийг нь дансанд үлдээх, алдангийн дээд хэмжээг тогтоож, татварын шалгалтын хугацаанд алданги бодохгүй байхаар хуульд тусган батлуулсан юм. Мөн татварын тайланг залруулах хугацааг хоёр жил болгон нэмэгдүүлсэн.

-ААН-үүд гааль дээр бараа бүтээгдэхүүн орж ирэхэд шууд гаалийн албан татвар, НӨАТ төлдөг байсан. Харин шинэ хэрэгжих хулуиар тухайн байгууллага гаалиа төлөөд, НӨАТ-аа бараагаа зарсны дараа төлөх боломжтой болсон.

-НӨАТ суутган төлөгчийн босго 400 сая төгрөг болсон. Энэ босго 50 сая төгрөг байгаа билээ.

-Маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл алданги, торгуулийг нэхэмжлэхгүй

Харин иргэн, хувиараа бизнес эрхлэгчдийн тухайд,

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага орлоготой иргэдийн ХХОАТ-ыг 100% хөнгөлнө. Харин 2 сая хүртэлх орлогоос 1 хувиар татвар тооцож авах зохицуулалт нь 2028 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ

-Жилийн борлуулалтын орлого нь 1.0 тэрбум төгрөгөөс бага бол орлогынхоо 1 хувиар татвар төлнө

-Иргэн анхны өмчилсөн орон сууцаа борлуулсан тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгө борлуулсны татвараас бүрэн чөлөөлөгдөнө

tenx-hd
Хуваалцах:915

СЭТГЭГДЭЛ (9)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хамгийн муу засаг төр юм даа. Эргэж буцсан шийдвэр маш их гаргаж байна. Татвар их нэмж байна.

  • A
    Alchih yumsan

    Buuruulj baigaa geed songuulid yalaad daraa ni 2 dahin nemne. MAN iin gudraachdiin gants arga. Covid ueer tsahilgaan dulaanaas 2 udaa choloolsniigoo 2024-2025 ond butsaan yaj avlaa, MAN erchim huchniihend erhiig ni ogch ted honind orson chono shig l duraaraa durgij uner nemeed ochnoon nugalj hojoo hiisen biz dee, luivardsan ard tumnees deeremdsen biz dee

  • A
    Ard

    Shaaldaa badmaa anh avsan bair gej yu hutsaad bgaa ym tiim bhgui gedgiig medeed hutsaj bh shiv dee

  • З
    Зочин

    Наад шуналууд чинь тэгсэн ч үнээ нэмнэ.

  • А
    Ариунаа

    Нөтыг шударга авлдаа.50 сая болношдээ.400 сая гэсэн ч манайхан өгөхгүйшдээ.Тэгээд ч Хяналтаа сайн тавиа.Захын наймаачдыг том дэлгүүрын лангууны наймаачдыг цаасаар нөтын баримт өгүүлдэг болгох хэрэгтэй.

    • И
      Иргэн

      Бид хамгийн өргөн хэрэглээ болох мах,гурил,будаа,ногоогоо ямагт НӨАТ ын баримтгүйгээр авч байна.Тэр хэмжээгээр буцаан олголт авч чадахгүй байгаа.Ийм өргөн хэрэглээний бүх бараа бүтээгдэхүүнийг НӨӨТЫг баримт олгодог болгох хэрэгтэй

      • И
        Иргэн

        Зах худалдааны төвүүдэд заавал хэрэгжүүлэх

  • З
    Зочин

    Гражаас татвар авах аа боль новшнууд аа та муусайн хулгайч нар нэг өдөр л баригдана да баригдана маш хатуу цээрлэл хүлээнэ ээ гайгүй

  • Z
    Zochin

    Ymar undesleleer huvi hunii ul hudluh Hutu guys tatvar avaad bgaan be mashinii zogsooloos 300k-iin tatvar avna gesen bna