Б.Жаргалан: Та нар иргэдээс санал авах байсан юм бол төсөв өргөн мэдүүлэхээс өмнө авахгүй яасан юм
.webp)
Төсвийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2026.08.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг/ болж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан "Та нар хэнийг хуурч байгаа юм. Иргэдээс санал авах байсан юм бол төсөв өргөн мэдүүлэхээс өмнө авахгүй яасан юм. Сайд нараас асуулт асуухаар урдаас загнаад байдаг болчихлоо. Төсвийн хэлэлцүүлэг явж байхад ийм шоу хийж болохгүй" гэв.
Түүний илэрхийлсэн байр суурьтай холбоотойгоор Сангийн сайд З.Мэндсайхан "Б.Жаргалаан, энэ шоу биш. Төсвөө унш. Иргэдээсээ асуух ёстой биз дээ. Чи үүрэг өгдөг хүн биш" гэлээ.


