Г.Тэмүүлэн: Гал түймэр гаргасан "Мобиком"-ын ажилтнууд болон боомтын захиргааны алба хаагчдад хариуцлага тооцно

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
MPA PHOTO 2026-9-100-9145.webp

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймэртэй холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр "Гал түймэр гаргасан "Мобиком"-ын ажилтнууд болон боомтын захиргааны алба хаагчдад хариуцлага тооцуулж, улсад учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ. Дархан цаазат газарт нэвтрэх зөвшөөрлийг хуулийн хүрээнд заставаас өгсөн. Энэ асуудалд ЦЕГ-аас шалгалт оруулсан. Хяналт шалгалтын үр дүн эцэслэгдээгүй байна" гэв.