Б.Баатарыг эрүүл мэндийн шалтгаанаар суллаж, Улаанбаатар хотоос гарахыг хориглолоо

 Хууль эрх зүй
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
110
MPA42584.webp

"Хэро интертайнмент"-ын найруулагч Б.Баатарыг прокурорын саналын дагуу шүүхээс 30 хоногийн хугацаатай цагдан хориод байсан. Тэгвэл өнөөдөр Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шүүх хурал болжээ.

Тодруулбал, тус шүүхэд яллагдагчийн өмгөөлөгч нараас "Б.Баатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх" хүсэлт гаргасныг шүүх хянан хэлэлцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...өмгөөлөгчийн гаргасан санал хүсэлтийн үндэслэлд хамаарах баримт мэдээллийг шүүх хэргийн оролцогчид танилцуулж, тэдгээрт тайлбар хийх, холбогдох баримт мэдээллийг гаргаж өгөх боломжоор хангана. Талуудад танилцуулагдаагүй баримт мэдээлэл нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй...” гэж заасан ба шүүх хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан талуудын тайлбар, яллагдагчийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт болон хүсэлтэд хавсарган ирүүлсэн баримтуудтай танилцаад яллагдагч Б.Баатарын эрүүл мэндийн байдлыг харгалзан түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ сарын 14-нөөс эхлэн өөрчилж, мөн өдрөөс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол улсын хилээр болон Улаанбаатар хотоос гадагш гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэжээ.

tenx-hd
Хуваалцах:110

СЭТГЭГДЭЛ (11)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Өвчтэй, үхэх дөхснөө гэнэт мэддэг юм бол уу? Хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй... гэсэн мөртлөө хуулийн үйлчлэх цар хүрээ, шийдвэр нь БААТАР мэтийн хулгайч нарт үйлчлэхгүй гээд бодохоор жирийн иргэд БИД яах ёстой билээ?

  • Х
    Ха ха

    Манай шоронгийн эмнэлэг, эмч нар маш сайн юм биш үү, ямар ч хүнээс өвчин илрүүлэх юм.

  • С
    сонгогч

    бузаруудад хууль үйлчлэхгүй, идэх цөлмөх, улс орон түйвээхдээ эд нар шиг баатар байхгүй хуулийн хариуцлага ярихаар хэвтрийн өндөр настан шиг бие муутай өвчтөн болцгооно. хулгайч нар хууль тогтоодог, хулгайч нарт хууль үйлчилдэггүй монголд ер нь гэрэл гэгээ байх уу, жирийн иргэд шудрага хуулийн дор эрх тэгш амьдрах бол зүгээр зүүд МАН АН Жонхуу Хүзүүгүй чөтгөр данх хүүк нарын үед л лав байхгүй

  • N
    Nusan bagaya

    Hor buzar bolgonii ard yavdag buzartsan hulgaich daa

  • И
    Иргэн

    Нямбаатарыг авчирч шоронд хийвэл уул нь цоо эрүүл хүн дэ ..!!! Шоронд байх л ёстой хүн .. юун канад !! Юун МАН бэ ??

  • 0
    0

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • F
    fwef

    3 honoj ; chadahgui uhej bn hsde sdakuud

  • Д
    ДӨЛГӨӨН

    ЦАГДАА ХУУЛЬ ШҮҮХИЙНХЭНИЙ ТАРХИЙГ ЯАЖ БАЗАХАА БААТАР АХ МЭДЭХТЭЙГЭЭ БАЙГАА ШҮҮ !

  • З
    зочин

    уул нь хууль чангатай оронд бол энэ новш тэр женко оюунэргүүтэйгээ цуг цаазлуулах ёстой байлаа гэтэл монголд бол үргэлж хулгайч нар нь ялгүй псдаа. америк солонгос зэрэг ардчилал хууль шүүх шудрага ажилладаг орнуудад албан тушаалын хэрэгтнүүд хийсэн хэрэг бүрээр ял авч 200 300 жилийн авдаг. монгол үнэхээр МАН-ы хулгайчдын дарангуйлалтай улс болчихлоо

    • З
      Зочин

      За шаа2. Хүний мууд дуртай лалар вэ. Чамайг яачаад бгаа юм ккк

      • N
        nnnn

        Cham shig iim debil sda nar-s bolood ene haltaisan lalaruud chin tolgoi dr garchaad baaj sheegeed bnshd, chamd yamar gai bolchoow hvnii muud durtai gsh tanai 70 80 onii lalariin hurdan vheed ug sda gj