“Абу Даби-2021” Их дуулгаас О.Цэцэнцэнгэл алтан медаль хүртэв

Спорт
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/1129/259971226_5197442380269449_7833706154766833625_n.jpg
legacy:Умаахан зураг/1129/цэцэ.jpg

Абу Дабигийн их дуулгаас Монгол Улсын багийн хоёр дахь алтан медалийг О.Цэцэнцэнгэл эх орондоо авч ирлээ.

Монгол Улс баг тамирчид тус тэмцээнээс 2 алт, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар 3 дугаар байр эзэллээ.

Эрэгтэйчүүдийн +100 кг жинд хүч, ур чадвараа сорьсон О.Цэцэнцэнгэл аваргын төлөөх барилдаанд Гранд слам ангиллын мөнгө, хүрэл медальт Румын улсын жүдоч Владут Симионескуг 3:30 минутад мордох мэхээр цэвэр ялж Гранд Слам ангилалд анхны алтан медалиа гардлаа. Ингэснээр тэрбээр дэлхийн чансаагаа 1000 оноогоор ахиулж топ-20-д дэвшихээр боллоо.

Харин эмэгтэйчүүдийн +78 кг-д Бакугийн Гранд Сламын мөнгөн медальт, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Амарсайханы Адъяасүрэн хүрэл медалийн төлөө 2021 оны залуучуудын дэлхийн аварга Францын Корали Хеймид ялагдаж 5 дугаар байр эзэллээ.

Ийнхүү Монгол Улсын жүдо бөхийн Үндэсний шигшээ баг 41 орноос 3 дугаар байр эзэлж, Монгол Улсад жүдо бөхийн спорт хөгжсөний түүхт 50 жилийн ойдоо бахдам амжилтаар бэлэг барилаа.