Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 900 метр урттай авто зам шинээр ашиглалтад орлоо

Нийгэм
М.Ариунжаргал
М.Ариунжаргал
Унших: 1 мин
00
ea6364af-c49e-4dc0-bc02-5bb587e2feea.webp

Баянгол дүүргийн гэр хорооллын бүсэд буюу 22-р хороо, Салааны зам буюу “Зүүн наран”-гийн 13, 16, 18 дугаар гудамж дагуу 900 метр урттай авто замыг шинээр тавьж, ашиглалтад орууллаа. Шинээр хийгдсэн дээрх зам дагуу өмнө нь жалга дагасан нарийн шороон замтай байсан бөгөөд иргэд зорчиход хүндрэлтэй байсан. Иймд замын трасст өртсөн 33 айлын газрыг чөлөөлсөнөөр 600 метр нь хатуу хучилттай, 300 метр нь сайжруулсан хоёр эгнээ шороон замыг шинээр тавьж, ашиглалтад оруулж байна.

e5d52882-16b7-4adc-b33d-a3f7c6d175a2-1.webp

Мөн дээрх ажлын хүрээнд замын хоёр талаараа 1,5 метр өргөнтэй явган хүний зам, гэрэлтүүлэг суурилуулах ажлыг хийх юм.

28721e9e-3f71-4688-a784-088a2e9d4450.webp


d68f988c-fc0c-4e0b-99aa-5eb88a098e13.webp