Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртжээ

Спорт
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/1206/содномпилжээ.jpg

Гүржид болж буй пара пауэрлифтингийн ДАШТ-ээс Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ мөнгөн медаль хүртлээ.

Хамгийн өрсөлдөөнтэй болдог эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд Иран, Узбeкистан, Малайз, Бразил, Саудын араб, Бахрайн, Монгол зэрэг 20-иод орны тамирчид өрсөлдсөнөөс алт, хүрэл мeдалын эздээр Ираны тамирчид тодорлоо. Э.Содномпилжээ 244 кг-ээр мөнгө, Алиакбар 245 кг-ээр дэлхийн аварга болсон бол Р.Саман нь 235 кг-аар дэлхийн мeдальтан болсон байна.

Гүржийн Цбилис хотод болж буй залуучууд болон насанд хүрэгчдийн пара пауэрлифтингийн ДАШТ-ээс "Парис 2024"-н эрх олгож байгаа юм.

legacy:Умаахан зураг/1206/1adb92cc23d5e0fd34eeaf3dc0e058c9.png legacy:Умаахан зураг/1206/66e376c8a779832e62a738bb232fe40d.png