Монголын дугуйчид “Tour of Sharjah” олон өдрийн мэргэжлийн уралдаанд оролцоно

Спорт
umaahan
Унших: 1 мин 3 сек
20
legacy:Умаахан зураг/0119/942b573eb07d810d4dbe2a4451ab0e8ad1b42eb3.jpg

Монголын дугуйчид Олимпийн эрх авахад мэргэжлийн баг байгуулах буюу мэргэжлийн багт орж уралдан Олон улсын дугуйчдын холбооны хуваарьт орсон мэргэжлийн тэмцээнүүдээс оноо цуглуулах өндөр шалгуур журамтай болсон.

Олон улсын сонирхогчдын болон Мэргэжлийн дугуйчдын холбоо 1995 онд нэгдсэнээр мэргэжлийн дугуйчид Олимпод оролцох болж чансаагаар шалгарсан дэлхийн шилдэг 50 орны зөвхөн 200 дугуйчин оролцох эрхтэй болжээ.

Иймээс манай дугуйчид “Парис-2024” Олимпод эрх авахын тулд холбооныхоо дэргэд мэргэжлийн баг байгуулан мөн шилдэг тамирчдаа гадны мэргэжлийн багуудад бүртгүүлсээр байна.

Одоогоор Монголын шилдэг 19 дугуйчин мэргэжлийн багуудад бүртгүүлээд байгаа юм. Тодруулбал, олон улсын хэмжээний мастер С.Жамбалжамц Малайзын “Terengganu cycling team” багт, олон улсын хэмжээний мастер Б.Марал-Эрдэнэ, Э.Болор-Эрдэнэ Японы “Levante Fuji Shizuoka” багт байгаа. Харин олон улсын хэмжээний мастер Б.Мягмарсүрэн, Э.Билгүүнжаргал, Б.Тэгшбаяр, Б.Амартүвшин, Б.Идэрболд, Э.Мөнхтулга, Б.Наранхүү, Д.Эрхэс зэрэг 16 тамирчин Монголын анхны мэргэжлийн баг “Ferei-Mongolia Development team” багт байгаа. Манай улсын дугуйчид улирлын эхний тэмцээн АНЭУ-ын “Tour of Sharjah” олон өдрийн мэргэжлийн уралдаанд оролцохоор энэ сарын 25-нд эх орноосоо мордох гэж байна. Монголын дугуйчдын эхний улирлын зорилго нь гуравдугаар сарын 25-29-нд Таджикстаны Душанбе хотод болох Азийн аваргад амжилттай оролцох явдал юм. Үүний өмнө Туркийн цуврал тэмцээнүүд, “Tour of Langkawi” зэрэг олон тэмцээн сорилтууд байгаа юм.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • G
    Gift

    Ганцаараа байснаасаа хойш би хуучин хүнтэйгээ салсан маш удаан хугацааны дараа миний баяр баясгалан надад эргэн ирлээ, миний амьдрал өөрчлөгдсөн, миний бүх зүйлийг өөрчилсөн нэг найз маань надад и-мэйл хаяг өгч, энэ бол түүний холбогдсон имэйл хаяг гэж хэлсэн. тэр ижил асуудалтай байсан тул би цахим шуудангаар холбогдлоо, би хариу авсан, тэр бол дрокору гэж дууддаг эрэгтэй хүн, тэр бол хайрын шившлэг Кастер, тэр надад шившлэг хийж, миний хуучин хүү хоёр хоногийн дотор бид эргэн ирэх болно гэж хэлсэн. Хоёр өдөр миний хуучин буцаж ирсэн би болон хуучин бид саяхан гэрлэсэн Мөн та түүнтэй 08119565883 WhatsApp дугаараар холбогдож болно Drokuru@ gmail.com