Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны цагийг сунгаж, тоо хүртээмжийг нэмэгдүүллээ
01

Х:5 Налайх–Офицеруудын ордон чиглэлийн автобусны оройн үйлчилгээг нэмэгдүүлж, сүүлийн автобусны хөдлөх цагийг 22:00 цаг болгож өөрчиллөө.
Тодруулбал, өмнө нь Офицеруудын ордон зогсоолоос 20:00 цагаас хойш долоон автобус хөдөлж, иргэдэд үйлчилдэг байсан бол энэ тоог 10 болгон нэмэгдүүлжээ. Мөн сүүлийн автобус өмнө нь 21:46 цагт хөдөлж, Налайхад 22:47 цагт хүрдэг байсан бол шинэ зохицуулалтаар 22:00 цагт хөдөлж, 23:00 цагт Налайхад хүрэхээр болжээ.
Ингэснээр Налайх чиглэлд оройн цагаар нийтийн тээврээр зорчих иргэдийн боломж нэмэгдэж, автобусны үйлчилгээний хүртээмж сайжрах юм.


