Б.Мөнгөнзул Монголын шатрын спортын найм дахь эмэгтэй их мастер боллоо

Спорт
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
mZUL.webp

Үндэсний шигшээ баг болон “Гэгээн арвай” клубийн тамирчин Бат-Эрдэнийн Мөнгөнзул ФИДЕ-ийн эмэгтэй их мастер (WGM) цолны болзлыг биелүүлж, цол нь албан ёсоор баталгаажсанаар Монголын найм дахь эмэгтэй их мастер боллоо.

Б.Мөнгөнзул энэ оны зургаадугаар сарын 30-нд эмэгтэй их мастер цолны болзлыг хангасан бөгөөд ФИДЕ-ээс цолыг нь албан ёсоор баталсан байна. Түүний өмнө 2022 онд Төрмөнхийн Мөнхзул эмэгтэй их мастер цол хүртсэн бөгөөд ийнхүү дөрвөн жилийн дараа Монголын шатрын спортод шинэ эмэгтэй их мастер төржээ.