Урсгал сөрсний улмаас гурван автомашин мөргөлдөж, нэг жолооч хүнд гэмтэн эмнэлэгт хүргэгджээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
ubn-v2-media-q00n79k7-1.webp

Цагдаагийн байгууллагад энэ сарын 12-ны 17.05 цагийн орчимд “Хоёр автомашин мөргөлдсөн байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.

Шалгалтын ажиллагаагаар Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт Toyota Vellfire, Dayun, North Benz маркийн автомашинууд мөргөлдөж, Vellfire маркийн автомашины жолооч гэмтсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Ослын шалтгаан, нөхцөлийг тогтоохоор Төв аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.