Б.Мөнхтамир: Монгол Улсад нийлүүлэх шатахууны татан авалт гэрээний дагуу үргэлжилж байна

Эдийн засаг
UBn team
Унших: 1 мин
30
MPA46381.webp

ОХУ-тай байгуулсан тогтвортой нийлүүлэлтийн гэрээний хүрээнд шатахууны татан авалт тасралтгүй үргэлжилж байна. 2026 оны аравдугаар сард ААН-үүд нийт 78 мянган тонн шатахуун импортлох гэрээ байгуулжээ.

Энэ сард ОХУ-аас нийлүүлж буй шатахууны үнэ өмнөх сараас тонн тутамд 190 ам.доллароор нэмэгдсэнтэй холбоотойгоор АИ-92 автобензиний жижиглэнгийн үнэ 500-550 төгрөгөөр өсөөд байгаа юм. Харин Монополын эсрэг газар ШТС-уудад шатахууны үнийг үндэслэлгүй нэмэгдүүлж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллах аж.


ОХУ-ын газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлт болон тус улсын дотоодын нийлүүлэлтэд үүссэн хүндрэл нь импортын өртөгт нөлөөлж байгаа ч Монгол Улсад нийлүүлэх шатахууны татан авалт гэрээний дагуу үргэлжилж байгааг АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир мэдээлсэн байдаг.

Мөн иргэдийг шатахууны түгээлтийн мэдээллээр шуурхай хангах зорилгоор ШТС-уудад шатахуун буусан даруйд холбогдох мэдээллийг Benzin.mn аппликейшнд байршуулж байхаар зохицуулж байгаа аж.

tenx-hd
Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хөөе мангар бацаан ах гараад хар даа ШТС дээр дүүрэн оочер бас тэгээд үнэ нэмэгдсэн бас оочер яах ёстой юм бэ за дэлхийн зах зээл гээд үнэ нэмэхийг ард түмэн хүлээн зөвшөөрч дуугүй байгаа шүү тэгэхэд нефть импортлогч нар чинь оочер үүсгээд бас бүх юм бахь байдгаараа л бна

  • H
    Hdhd

    Ene ac ireed une shuud bemegddeg bn shd sda

  • 1
    1

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud