Жүдочид Израйлийг зорилоо

Спорт
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/0215/d6db6881098a7e2f58480a19a5524adcf2637b48.jpg

Израйл улсын нийслэл Тель-Авив хотноо энэ сарын 17-19-ны хооронд Их дуулга тэмцээн болно. Тэгвэл тус тэмцээнд зодоглох манай жүдочид өнөөдөр өглөө эх орноосоо мордлоо. Израйлын "Тель Авив-2022" их дуулга тэмцээнийг энэ сарын 17, 18, 19-ний өдрүүдэд 22.45 цагаас “C1” телевиз шууд дамжуулах юм.