Ц.Дашдорж “Бээжин-2022” паралимпын наадамд оролцох эрх авлаа

Спорт
umaahan
Унших: 1 мин
00
legacy:Умаахан зураг/0217/7e1bd9056f88c59e0a965dabc3697f9d12eea741.jpg

“Бээжин-2022” өвлийн паралимпын наадамд Гүйлтийн цанын төрөлд Б.Ганболд өрсөлдөх эрхээ авсан бол өчигдөр 17:00 цагийн орчимд Ц.Дашдоржийн паралимпын наадамд оролцох эрх албан ёсоор баталгаажжээ.

Б.Ганболд, Ц.Дашдорж нар “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын гүйлтийн цанын холын зайн 20 км, дундын зайн 10 км, спринт гарааны 1.2 км-ын зайд уралдах юм. Тэд гүйлтийн цанын ДАШТ-д хоёр, Дэлхийн цомд гурван удаа оролцсон. Харин Ц.Дашдорж паралимпын наадамд анх удаа оролцох гэж буй юм.