Энэ мэдээ хуучирсан буюу 2022/06/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ц.Сандуй Монголын триатлоны холбооны ерөнхийлөгчөөр улиран томилогдлоо
10

Монголын триатлоны холбооны IV бага хурал өчигдөр болсон. Бага хуралд нийт 57 төлөөлөгч хүрэлцэн ирж оролцож Монголын триатлоны холбооны 2018-2022 оны үйл ажиллагааны тайлан, санхүүгийн тайланг хэлэлцэж, тус холбооны 2022-2026 оны стратегийн төлөвлөгөөг баталсан.
Мөн зохион байгуулалтын асуудал хэлэлцэж, Холбооны ерөнхийлөгчөөр МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Цагаанбаатар нар улиран сонгогдсон бөгөөд Холбооны удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилсэн.



