Бөхийн өргөөнд улс, аймаг, цэргийн чансаа өндөртэй бөхчүүдийн барилдаан үргэлжилж байна

Нийгэм
Natsagaa
Унших: 1 мин
00
legacy:Buhiin urguu/Bukhiin urguu.jpeg

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн хаалтын барилдаанд нийт 512 бөх барилдлаа. Энэ сарын 4-нд болсон уг барилдаанд Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат, сумын заан М.Цэрэн түрүүлж, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат, сумын заан Д.Цэрэнням дөрөв дэх удаагаа үзүүрлэлээ.

Их шөвөгт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, сумын заан Б.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, сумын заан М.Буяндэлгэр нар шалгарав. Харин дунд шөвгийн наймд сумын заан Б.Тожил, Б.Боорчи, Д.Эрдэнэчулуун, Б.Цагаанбанди нар тунасан юм.

Харин өнөөдөр "Дашваанжил Газ ХХК"-ийн 30 жилийн ойн нэрэмжит "Чингэлтэй хайрханы хишиг" улс, аймаг, цэргийн алдар цолтой чансаа өндөр 128 бөхийн барилдаан Бөхийн өргөөнд үргэлжилж байна.