Мягмар гарагт бүх нийтийн амралт тохиож байна

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:tsag agaar/IMG_9750.JPG

Бурхан багшийн их дүйчин өдөр нь зуны тэргүүн сарын шинийн 15-нд тохиодог. Энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 16 болон зургаадугаар сарын 14-нд хоёр удаа тохиож байгаа юм.

Гандантэгчэнлин хийдээс 2022 оны тав, зургаадугаар сард хоёуланд нь зуны тэргүүн сар тохиож байгаа бөгөөд зурхайн ухаанаараа Бурхан багшийн дүйчин өдөр нь зургаадугаар сарын 14-нд болно гэж мэдээлсэн.

Иймд зургаадугаар сарын 14-нд буюу ирэх мягмар гарагт бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа юм.