Монгол эмэгтэй фэйсбүүкээр танилцсан залуудаа 77 мянган ам.доллар шилжүүлэн залилуулжээ

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
10
legacy:TSEG/357FC52E-170E-DD1F-506D-A4ADA171E8DF.jpg

Гадаад улсад өндөр цалинтай ажил хийдэг хэмээн өөрийгөө итгүүлсэн бүлэг хүмүүс Монгол эмэгтэйчүүдтэй фэйсбүүкээр танилцаж залилсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал, О гэх Монгол эмэгтэй өөрийгөө АНУ-ын иргэн хэмээн танилцуулсан фэйсбүүк хэрэглэгч рүү 18 удаагийн үйлдлээр 77 мянган ам.доллар шилжүүлсэн байна. Эмэгтэй О нь өөрийгөө залилуулж байгаа гэдгийг хоёр сарын турш мэдээгүй байна. Цагдаагийн байгууллагаас энэ хэргийг шалгахад АНУ-д ийм нэртэй иргэн байхгүй болох нь тогтоогджээ.

Ийм төрлийн гэмт хэргийн 60 хувь нь илэрдэг байна. Гадаад дахь данс руу шилжүүлсэн мөнгийг буцаан авах магадлал маш бага байдаг ажээ.