Тасганы овооноос Гэсэр сүм хүртэлх авто замыг хааж, засвар хийж байна

Нийгэм
Deegii
Унших: 1 мин
00
legacy:57722/62a998251c2d8e53a12a1b43.jpg

Нийслэлийн Замын хөгжлийн газар энэ онд 14 байршил дахь гол болон туслах замд засвар, арчлалтын ажил хийгдэх аж. Энэ хүрээнд Тасганы овооноос Гэсэр сүм хүртэлх авто замын шинэчлэлийн ажил эхлээд байна.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр шөнө буюу зургадугаар сарын 16-ны 00:00 цагаас 20-ны 05:00 цагийн хооронд Тасганы овооны уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замын зорчих хэсгийг бүхэлд нь хааж, цемент бетон хучилтын хэв гажилтын заадас засварлах, суурь болон өнгө асфальт бетон хучилтын ажлыг гүйцэтгэх гэж байна.

Тус замд 2007 онд их засварын ажил хийснээс хойш ээлжит болон их засвар хийгээгүй байна.