Б.Хулан өнөөдөр АНУ-ын тамирчин Доминик Парриштай алтан медалийн төлөө хүч үзнэ

Спорт
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:2024/08/б.хулан.jpg

"Белград-2022" чөлөөт бөхийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Батхуягийн Хулан хагас шигшээд барилдаж, финалд шалгарлаа.

Тэрбээр 1/2 шигшээд энэ жилийн Европын аварга, залуучуудын дэлхийн аварга Шведийн Эмма Малмгренд 2:6-аар дийлдэж яваад өрсөлдөгчөө цэвэр дарж ялсан юм. Монголын чөлөөт бөхийн тамирчдаас насанд хүрэгчдийн ДАШТ-д шигшээд шалгарсан 29, 30 дахь тохиолдол болж байна. Б.Хулан өнөөдөр шөнө шигшээ барилдаанд АНУ-ын тамирчин Доминик Парриштай хүч үзэх аж.