“Монцамэ“ агентлагийн даргаар Э.Содонтогосын нэр яригдаж байгаа боловч шийдвэр нь албажаагүй байна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:sodontogos/316171563_468581202005671_769961653915844353_n.jpg

Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 2-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар Гадаад харилцааны Дэд сайд Б.Мөнхжинг үүрэгт ажлаас нь чөлөөлж, "Монцамэ" агентлагийн дарга Гомбосүрэнгийн Амартүвшинг томилох шийдвэрийг гаргасан. Г.Амартүвшингийн хувьд "Монцамэ" агентлагийг ЕТГ-ын харьяанд ирсэнтэй холбогдуулан, өнгөрсөн жилээс удирдаж байсан. Тэгвэл эл агентлагийн даргаар орчуулагч Э.Содонтогосыг томилохоор яригдаж байгаа ба томилох шийдвэр нь албажаагүй байгаа аж.