ГХЯ: Эрээнд ковидын тохиолдол батлагдсантай холбогдуулан 3 хоног хөл хорио тогтоосон, хилээ хаагаагүй

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2026/03/ereenhot.jpg

Эрээн хотын Шуурхай штабаас 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 73 тоот мэдэгдлээр, КОВИД-19-ын нэг тохиолдол илэрсэнтэй холбогдуулан 11 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд хотын хөдөлгөөнийг хорьж, өдөр бүр PCR шинжилгээ авахаар шийдвэрлэжээ.

11 дүгээр сарын 23-ны өдрийн 11 цагийн байдлаар КОВИД-19-ын халдварын эерэг тохиолдол 3 болж, хотын 9 хэсгийг өндөр эрсдэлтэй бүсээр зарлаад байна. 23-25-ны өдрүүдэд хотын иргэдийг PCR шинжилгээ өгөөд шууд гэртээ харих, зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд гэрээс гарахгүй байх, зайлшгүй шаардлагаар хотоос гарах тохиолдолд 48 цагийн 2 удаагийн шинжилгээний сөрөг хариу, харьяа дүүрэг болон шуурхай штабын зөвшөөрөлтэй байх, цэцэрлэг, сургуулийг үргэлжлүүлэн онлайнаар хичээллүүлэхээр шийдвэрлэж, хотын хүнс, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний нөөц хангалттай, онцгой байдлын үеийн ажил хэвийн явагдаж байгаа талаар мэдэгдлээ.

Улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байгаа бөгөөд тус өдрийн байдлаар 84 машинд 89 чингэлэг, 45 импортын тээврийн хэрэгсэл улсын хилээр нэвтрүүлнэ гэсэн урьдчилсан мэдээтэй байна.

Хуваалцах:10

СЭТГЭГДЭЛ (1)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • W
    William

    Сайн мэдээ, та санхүүгийн төвшингөө өөрчлөх боломж хайж байна уу, сайн сайхан амьдрахын тулд мөнгө хэрэгтэй юу, та нэг бөөрөө 800 000 доллараар зарж, эрүүл хэвээр байх боломжтой, холбоо барина уу. drmax.hospital@gmail.com тэд танд хамгийн сайн анхаарал халамж тавьж, таныг ирэхээс өмнө мөнгөнийхөө талыг төлж, хагалгааны дараа бид танд төлөх үлдэгдлийг төлж, өнөөдөр тэдэнтэй холбогдож, ядуурлаас үүрд ангид байх болно drmax.hospital@gmail.com