ШУУРХАЙ: ЗГ одоо ээлжит бусаар хуралдаж, 5 дэд сайдыг томилно

Улс төр
Altanzagas
Унших: 1 мин
00
legacy:oyuk shine zasag/321662394_1192783328310784_3342981319190609035_n.png

Засгийн газар үдээс хойш ээлжит бусаар хуралдахаар зарлалаа. Хуралдаанаар дэд сайдуудын томилгоог хэлэлцэнэ. Тэгвэл Удирдах зөвлөлөөс дараах хүмүүсийг дэд сайдуудад дэмжсэн. Тодруулбал,

Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайдад БОАЖЯ-ны дэд сайд Г.Түвдэндорж,

БОАЖЯ-ны дэд сайдад "Тавантолгой түлш" компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Ганбаатар,

ЦХХХЯ-ны дэд сайдад Ж.Эрхэмбаатар,

Эрүүл мэндийн дэд сайдад С.Энхболд,

УУХҮЯ-ны дэд сайдад Д.Цэндсүрэн нарыг томилохоор дэмжсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж уншина уу.