Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
ШУУРХАЙ: ПРОКУРОРЫН байгууллагаас Д.Мөнх-Эрдэнэд хэргийн материалыг нь танилцуулж байна
10

АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ яг одоо Нийслэлийн прокурорын газар хэргийн материалтайгаа танилцаж байна. Тодруулбал, түүнийг яллагдагчаар татан шалгаж байгаа бөгөөд хэргийг нь АТГ-аас прокурорын байгууллагад шилжүүлсэн. Тиймээс прокурорын байгууллагаас "Өнөөдөр хэргийн материалтайгаа танилц" хэмээн дуудсаны дагуу тэрбээр яг одоо Нийслэлийн прокурорын газарт очоод байгаа аж.
Сануулахад, тэрбээр энэ сарын 11-ний өдөр суллагдсан. Түүнийг оршин суух, ажиллах, сургууль, эмнэлэг, хуулийн байгууллагаас бусад газар очих, зорчихийг хязгаарласан билээ.



