Н.Учралын батлуулсан хуульд МСНЭ хориг тавиулахаар Ерөнхийлөгчөд шаардлага хүргүүлжээ

 Хууль эрх зүй
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
20
legacy:uchral gishuun/Uchral.jpg

УИХ-ын өчигдрийн чуулганаар "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, баталсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна. Эл хуульд хэвлэлийн мэдээллийн хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой зарим ноцтой заалт байна хэмээн үзэж Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учралын өргөн барьж, батлуулсан эл хуульд хориг тавиулахаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлжээ.