БНХАУ-тай хиллэдэг зарим боомтууд энэ сарын 24 хүртэл амарна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:boomt/MPA-PHOTO-2021-7-Z-7242.jpg

БНХАУ-д Хаврын баяр буюу Билгийн тооллын шинэ жил нь нэгдүгээр сарын 22 буюу өнөөдөр тохиохтой холбогдуулан зарим хилийн боомтын үйл ажиллагаанд өөрчлөлт орохыг албаныхан анхаарууллаа. Тодруулбал, Замын-Үүд, Баянхошуу, Булган, Ханги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Хавирга зэрэг авто замын боомт нэгдүгээр сарын 22, 23, 24-нд амарна.

Харин Замын-Үүдийн төмөр замын боомт олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу ажиллах юм.