Н.Учрал: “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай“ хуулийг гурав хоногт батлуулахаас өөр арга надад байгаагүй

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
30
legacy:uchral gishuun/316557206_1310923089740204_2304286046662990828_n.jpg

УИХ-ын чуулганаар "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийн эцсийн хэлэлцүүлгийг явуулж, баталсан нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Эл хуульд хэвлэлийн мэдээллийн хэвлэн нийтлэх, олон нийтийн үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй холбоотой зарим ноцтой заалт байна хэмээн үзэж Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учралын өргөн барьж, батлуулсан эл хуульд хориг тавиулахаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд шаардлага хүргүүлээд амжсан.Тэгвэл хуулийг дагасан шүүмжлэлтэй холбоотойгоор Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Гурав хоногт баталлаа гэж иргэд шүүмжилж байна. Би үнэнээ хэлье. Надад өөр арга байгаагүй. Гурав хоногийн хугацаанд энэ хууль хэзээ ч батлагдахгүй байх байсан. Сошиал орчинд үг хэлэх, үзэл бодлоо хэлэх эрх чөлөө гэх малгай дор мэдээлэл түгээгээд байгаа троллчдыг дийлэхгүй байна. Бөөн хардлага сэрдлэгийн дунд энэ хууль дахиад л батлагдахгүй. Аль ч улс төрчид үүнийг зориг гаргаад оруулж ирж чадаагүй байсан зүйлийг ард түмний дэмжлэгтэйгээр оруулж ирээд батална гэх зоригоор оруулж ирсэн" гэв.

Хуваалцах:30

СЭТГЭГДЭЛ (3)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Өвдөхөд нь Монголчууд сайныг санаж эдгээсэн. Гэвч эдгэрээд эргээд ард түмэн рүүгээ ноцдог байна ш дээ. Эдгээдэггүй байж.

  • З
    Зочин

    баян айлын бандгар бацааныг татвар төлөгчдийн мөнгөөр сайд болгоод одоо ард иргэдийн амыг барьж дуугүй болгуулж байх шив дээ

  • З
    Зочин

    yavj ul boovoo l taraa ldaa, medehgui yumaaraa oroldoh yum