Ирэх сарын дундуур шинэ автобусууд ирэхтэй холбогдуулан нийтийн тээврийн 10 чиглэлийг шинээр нээхээр төлөвлөжээ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:shine awtobus/н12.jpg

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд он гарсаар 117 автобусыг оруулж ирсэн. Тэгвэл эдгээр автобусыг бүгдийг нь үйлчилгээнд гаргаад буй. Харин нийслэлд хийгдэж буй нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд дараагийн ээлжийн автобуснууд ирэх хоёрдугаар сарын дунд үеэр ирэх бөгөөд үүнтэй холбогдуулан нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх, хэвийн жигд ажиллагааг хангах, хүлээгдлийн хугацаа, чиглэлийн давхцалыг бууруулах төлөвлөлтийн хүрээнд 13 чиглэлийг богино эргэлтээр, 10 чиглэлийг шинээр нээхээр төлөвлөжээ.